2012-10-10
Лекц№ 3 Сэдэв: Хүннү, Сяньби, Жужан улс

Лекц№ 3

Сэдэв: Хүннү, Сяньби, Жужан улс, тэдгээрийн угсаа гарал, соёл зан заншил, аж ахуй нийгмийн байгуулал

 

Хvннv гvрний vе МЭӨ III-МЭ I зуун

Хvннvгийн сонирхолтой тvvх эхэлж байна. Энэ тvvхээс та нар Монголын анхны төрт улсын тухай олж мэдэхээс гадна Хvннvчvvдийн  соёл, зан заншлын тухай уншиж судлах болно. Хvн төрөлхтөн төмрөөр багаж зэвсэг хийж хэрэглэх болсноор тэдний аж ахуй, vйлдвэрлэх хvчин нэмэгдэж, эдийн засгийн хуримтлал vvссэн нь ангийн ялгарал vvсэх vндэс болжээ. Улмаар энэ ялгарал нь овог бvлгийн дундах эд хөрөнгийн төл...

2012-10-10
Лекц №2 Сэдэв: Ураг төрлийн байгууллын үеийн Монгол орон /МЭӨ800000-МЭӨ1000 жил/

Лекц №2

Сэдэв: Ураг төрлийн байгууллын үеийн Монгол орон

/МЭӨ800000-МЭӨ1000 жил/

Чулуун зэвсгийн vе МЭӨ 800000–МЭӨ 3000 жил

Махаа чулуугаар огтолж, ан амьтнаа чулуугаар намнана

Монгол нутагт анх хэдий vеэс хvн амьдарч эхлэв? Тэд хэрхэн, яаж аж төрж байв? 100, 1000 жилийн, бvр хэдэн зуун мянган жилийн өмнөх амьдрал ямар байв? Тэд өнөөдрийн хvмvvсийн эдэлж хэрэглэж байсан зvйлсийн алиныг нь ч биш, зөвхөн чулуугаар гол зэвсэг хийн, бvхий л хэрэгцээгээ хангадаг байсан цаг vеийн тухай чи хэрхэн төсөөлж байна?  Эдгээр асуултад хариу  олохын тулд бид хамгийн эртний тvvхи...

2012-10-10
Леоц-1 Монголын түүхийн судлах зүйл, судалгааны арга, үечлэл, судалсны ач холбогдол

Лекц № 1

Сэдэв: Монголын түүхийн судлах зүйл, судалгааны арга, үечлэл, судалсны ач холбогдол

Агуулга:

         Түүхийн шинжлэх ухаан

         Монголын түүхийн судлах зүйл

         Судалгааны арга

         Судалсны ач холбогдол

         Монголын түүхийн үечлэл

ТҮҮХ ГЭЖ ЮУ ВЭ?

Хүний нийгмийн өнгөрсөн болон одоогийн үеийн тухай тодорхой хэлбэр, орон зай, цаг хугацааны өөрчлөлтийн хүрээн дэхь нийгмийн хөгжлийн зүй тогтлын тухай шинжлэх ухаан юм.

         Түүхийн шинжлэх ухаан нь:

         Дэлхийн 2000 шахам шинжлэх ухааны нэг

         Маш эртний шинжлэх ухаан

     ...

2012-10-10
Лекц -6 Их Юан улс байгуулагдсан нь, Хубилайн байлдан дагуулал, түүнийг залгамжлагч хаадын бодлого, үйл ажиллагаа, Юан гүрэн мөхсөн нь

Лекц 6

Сэдэв: Их Юан улс байгуулагдсан нь, Хубилайн байлдан дагуулал, түүнийг залгамжлагч хаадын бодлого, үйл ажиллагаа, Юан гүрэн мөхсөн нь

Юан гvрэн байгуулагдсан нь

XIII зууны II хагаст Монголын нэгдсэн улс задрах тийшээ нэгэнт хандсан байжээ. Энэ байдал Мөнх хаан нас барсны дараа улам ноцтой болж Хубилай Юан гvрнийг vндэслэн байгуулснаар монголын эзэнт гvрэн задарч эхлээд тус тусдаа биеэ даасан хэд хэдэн улс болж хуваагджээ. Монголын эзэнт гvрэн ийнхvv улс төрийн хямралд орж, монголын язгууртнуудын дотор хаан ширээ, эрх ямба булаацалдсан тэмцэл урьд урьдынхаас улам хурцадсан байна. ...