2012-10-16
Лекц №7 Улс төрийн бутралын үеийн Монгол орон, улс төрийн бутралыг даван туулах оролдлого, Ойрадууд хүчирхэгжсэн нь

Лекц №7  Улс төрийн бутралын үеийн Монгол орон, улс төрийн бутралыг даван туулах оролдлого,
Ойрадууд хүчирхэгжсэн нь


Улс төрийн бутрал

Хорин жил vргэлжилсэн Хятадын ард тvмний тэмцлийн vр дvнд Юан улсын ноёрхол эцэс болжээ. Монголчууд эх нутагтаа эргэн ирэв. Удаан хугацаагаар харь оронд ноёрхож суусан эрх баригчид уугуул нутагтаа эргэн ирж эзэмшил газар, эрх мэдлээ булаалдан тэмцэлдэх болсноор улс төрийн бутрал эхэлжээ.

Их Юан улсын сvvлчийн хаан  Тогоонтөмөр, Хубилай хааны байгуулсан Монголын Юан гvрний нийслэл байсан Дайду хотыг орхин ухрахдаа:

Дөчин тvмэн
Монгол улсын нэр төрийг аван суусан
Дөрвөн хаалгат дөрвөлжин их Дайду минь
Шашин номыг дэлгэрvvлэн явтал
Төмөр шат хугарчээ, хайран Дайду хот минь, нэр төр минь
Хаанах яанах Монгол улсаа
Харуулдан хайгуулдагч хайран Дайду минь
Хаан эзний зөөсөн их нэр төрийн
Гайхамшиг
Сэцэн хааны барьсан хайран Дайдуг
Хамаг улсын шvтээн тулга, эрдэнэт хотыг
Хамж автав, Хятад улсад, хайран Дайдуг
Хан тэнгэрийн хөвгvvн Чингис хааны алтан ураг
Хамаг бурханы хувилгаан
Сэцэн хааны алтан харшийг
Хамаг бодисадва нарын хувилгаан Ухаант хаан
Хан тэнгэрийн заяагаар алдав, хайран Дайдуг
Хаан эзний хасбуу тамгыг ханцуйлж гарав
Хамаг дайсны дотроо хатгалдан гарав”хэмээн элэглэж шvлэглэсэн тухай хожмын тvvний зохиолуудад тэмдэглэсэн байдаг

Гэвч Тогоонтөмөр  хаан Хятадыг эргvvлж авахыг санаархаж байлаа. Тvvний энэ санаа амжилтад хvрсэнгvй. 1370 онд Тогоонтөмөр хаан Инчанд 51 насандаа таалал төгсчээ. Ингээд Тогоонтөмөрийн хvv Аюушридара хаан ширээнд Билэгт цолтойгоор өргөмжлөгдсөн байна.

Аюушридара Хархорумд ирснийхээ дараа цэргээ бэхжvvлж Хятадыг эзлэн авч эрх мэдлээ сэргээхийг зорьсон байна. Тэрээр Хөхтөмөр жанжнаар  цэргээ удирдуулжээ. Мин улс ч энэ vед зvгээр суусангvй монголчуудыг цэргийн хvчээр эзлэн авах төлөвлөгөө боловсруулжээ. Ингээд Монгол руу 1372 онд 3 чиглэлээр 15 тvмэн цэрэг оруулжээ. Аюушридара тэргvvтэй Монголын цэргийн хvч энэхvv дайралтыг амжилттай зогсоосон байна. Ингэснээр тэд улсын нийслэл Хархорум хотыг хамгаалж Монгол дахь өөрсдийн байр суурийг бэхжvvлжээ.

Ийнхvv Монголчуудын хvчийг доройтуулсан дээрээ эрхшээлдээ оруулахын тулд дайрсан Мин улсын довтолгоо амжилт олсонгvй. Тиймээс Монголчуудтай тvр эвлэрэх бодлого явуулав. Энэ нь шинэхэн байгуулагдсан Мин улсын хvчин бэхжээгvйтэй холбоотой байжээ. Мин улсын зvгээс Монголчуудтай найрамдахаар Тогоонтөмөр хааны олзлогдсон ач хvv Майдарбалыг 1374 онд буцаан өгснөөр хоёр талын тэмцэл хэсэг хугацаанд намжив.
Аюушридара хааныг нас барсны дараа 1378 онд тvvний дvv Төгстөмөр Усхал цолтой хаан ор залгамжилжээ. Тэр vед Монгол-Мин улсын  харилцаа дахин хурцаджээ.

1388 онд Монгол цэрэг томоохон ялагдал хvлээж Төгстөмөр хаан цаг бусаар нас нөгчжээ. Монгол цэрэг, жанжнуудын дунд хагарал гарч, их цэргийн зvvн жигvvрийг удирдаж байсан Нагачу ноён 1389 онд харъяат урианхай нарын хамт Мин улсад дагаж орсон нь байдлыг хvндрvvлэв.
Мин улсын зvгээс монголчуудыг хагалан бутаргах бодлогыг тууштай явуулснаар Монголын эрх баригчдын хооронд хагарал гарчээ. Төгстөмөр хаанаас хойш 1388-1400 онд таван хаан суусан боловч бvгд цаг бусаар алагджээ.

Монголын Эзэнт гvрний vед 40 тvмэн монгол, 4 тvмэн ойрад хэмээдэг байсан бол бутралын vед 6 тvмэн Монгол, 4 тvмэн ойрад хэмээн сурвалж бичгvvдэд тэмдэглэх болов. Тэр vед монголчууд улс төрийн талаар бутарсны уршгаар, эхлээд Баруун, Зvvн монгол гэж vндсэн хоёр хэсэгт хуваагдаж улмаар Зvvн нь дотроо ар, өвөр хэмээгдэх болсноор Монгол улс бие даасан гурван хэсэг болов. Тийнхvv бутарсан нь Монгол улсын цаашдын хувь заяанд сөрөг нөлөө vзvvлжээ.

Зvvн гурван тvмнийг хаан захирч Халхад төвлөрөн суух, баруун гурван тvмнийг, хаан ширээг залгамжлах хан хөвгvvн буюу жонон тэргvvлж Ордост байдаг байв. Зvvн Монголын 13 отгийн өврийн таван отог нь бие даах болсноор Өвөрмонгол, арын долоон отог нь Халх монгол хэмээгдэж Монгол улс ар, өвөр, баруун гэсэн vндсэн гурван хэсэгт хуваагдав.

Монголын ноёрхол Хятадад унасан боловч энэ нь Монголын төр мөхсөн хэрэг огт биш. Монголын улс төрийн төв эх нутагтаа эргэн ирж хаант төрөө бэхжvvлэхийн төлөө тэмцсэн юм. XIV -XVII зуунд  Монголчууд алдсан ноёрхлоо эргvvлэн авахын төлөө, Хятадууд монголчуудыг эрхшээлдээ оруулж авахын төлөө харилцан тэмцэлдэж байжээ.

Ойрадууд хvчирхэгжсэн нь

Тvvний мэдэл доор Монгол яг л буургvй тэмээ, бухгvй vхэр, азаргагvй адуу, хуцгvй хонь мэт…

Монгол улсын улс төрийн нэгдэл сулран доройтож зvvн, баруун монголчууд хоорондоо удтал тэмцэлдэв. Баруун Монгол буюу Ойрад нь Зvvн Монголыг бодвол нэгдэл сайтай, дотоод зөрчил багатай байжээ. Иймээс нийт Монголчуудыг нэгтгэн захирахыг хvсэх болжээ. Ойрадын ноён нь Монголын их хаанд захирагддаг байсан байна. Энэ vед  Ойрадын ноён Vгэчи хасаха Дөрвөн Ойрадын чуулганыг сэргээж “Алтан ургийнхантай” төрийн эрх мэдэл булаалдаж эхэлжээ.
           
Дөрвөн Ойрадын төлөөлөгчөөр Хуухай нэрт тvшмэл Монголын их хааны дэргэд алба хашиж байжээ. Гэвч  Хуухай тvшмэлийг  Элбэг хаан  хилсээр хороосон ажээ. Гэмшихдээ тvvний хvv Батулаг чинсан болгож Ойрадыг захир гэхэд Vгэчи хасаха ихэд дургvйцсэн байна. Ингэснээр тэднийг өөрийн эсрэг нэгтгэж 1399 онд Vгэчи хасаха, Батула хоёр Элбэг хааныг хороожээ. 1400 онд Элбэг хааны ахмад хvv Гvнтөмөр эцгийн орыг залгасан боловч 1402 онд Vгэчи хасахад хорлогджээ.

Ийнхvv Монголын төрийн эрх Ойрадуудын мэдэлд очсон байна. 1402 онд Vгэчи хасаха Зvvн Монголын Аругтай тайш зэрэг ноёдын дэмжлэгтэй-гээр хаан болжээ. Гэвч 1408 онд Аругтай тvvнээс урваж Vгэчи хасаха ч нас баржээ. Ингээд Элбэг хааны хvv Буянширийг Өлзийтөмөр цолтой хаанд өргөмжилжээ. Мин улсын хаан Юн ло 1409 онд шинэ хаан Буянширийг дайлахаар 100 мянган цэрэг илгээсэн боловч амжилт олсонгvй. Дахин их цэрэг дайчилж өөрөө удирдан Монголд цөмрөн орж, Онон мөрөнд байсан Буяншир хааныг довтлоход тэрээр Ойрадад зугатан очжээ. Гэвч тэр vед Ойрадыг захирч байсан Батула чинсан буюу  Махаму тvvнийг барьж хороов.

Монголын төрийн ёсонд Чингисийн алтан ургийн хvн хаан болдог журамтай байжээ. Иймээс Ойрадын ноёдод шууд хаан болох боломж байсангvй. Харин Зvvн Монголоос алтан ургийн бус тайж нарыг хаан болгож эхэлжээ. Ингээд 1412 онд Өлзийтөмөрийн хvv Дэлбэгийг хаанд өргөмжилжээ.

Мин улсын хаан Ойрадын ноёдыг ятган, Зvvн монголын Аругтайг цохиход нь тусалжээ. Ингээд тэрээр Ойрадын ноёдыг өгөөмрөөр шагнав. Дараа нь Ойрадыг хvчирхэг болохоос сэргийлж, 1413-1414 онд Махамугийн цэргийг Хэрлэнд хvрч ирэхэд Юн ло хаан өөрөө цэрэг удирдан ирж, Аругтайд туслан Махамугийн цэргийг цохижээ. Тийнхvv Мин улсын хагалан бутаргах явуулгын уршгаар Монгол улсын төрийн эрх баригчид дотроо тэмцэлдэн, хямран самуурснаас их хааны эрх захиргаа суларч монгол орон улс төрийн ужиг хямралд байсаар байсан юм.

Батула чинсангийн ууган хvv Тогоон 1417 онд эцгийгээ залгаж Дөрвөн Тvмэн Ойрадыг захирчээ. Тогооны ээжийг Зvvн Монголын Аругтай тайж олзолж Адай хаанд хатан болгож өгчээ. Өөрөө хvvд “Эрт чиний эцэг Батула чинсан надад араг vvрvvлж аргал тvvлгэснээр барахгvй Аругтай нэр өгч муучлан зарж байсан биш vv” гэж багадаа Ойрадын Батула чинсанд баригдан зарцлагдаж байснаа дурдаж, Бахамуг тогоонд хөмрөн Тогоон гэж нэрлэн зарцалж байжээ. Гэвч тvvний эхийн хvсэлтээр Адай хаан зарлиг гаргаж Ойрад руу суллан явуулсан тvvхтэй ажээ.

Ойрадын чуулганд оролцсон ноёд Зvvн Монголын байдлыг тvvнээс асуухад “Адай хаан болхи бvдvvлэг, чадвар мөхөс, жаргал цэнгэлийг хөөцөлдөөд хаан төрийн хэргийг Аругтай мэдэж байна. Аругтай байдал учрыг мэдэж байвч нэгэнт нас өтөлж, тархи толгой нь хөшvvрэн, эрдэмтэн мэргэдийг жөтөөрхөн гадуурхах болов. Төр мэдэх сайдаа гаднаа суулганам, байлдааны морио гэртээ унана. Өчvvхэн мэдэх хvнийг төрд явуулна. Тvvний мэдэл доор Монгол яг л буургvй тэмээ, бухгvй vхэр, азаргагvй адуу, хуцгvй хонь мэт…” гэж хэлж байжээ.

Ингээд Тогоон нэлээд бэлтгэл хийсний дараа 1438 онд Адай хааныг довтолжээ. Адай хаан Тогоонд ”Өнөө би чамд баригдав. Гэвч чи миний энэрлийг бvv мартаарай. Би чиний эхийг хатанд өргөмжилж чамайг Аругтай тайжаас чөлөөлж нутагт чинь хvргvvлсэн билээ” гэхэд  Тогоон уурлаж “Чи миний эцгийг алаад эхийг минь эргvй болгож, намайг эцэггvй болгосон. Би чамайг уучилж болох уу” гээд цаазалжээ. Тогоон хаан ширээнд алтан ургийн хvн суулгах зорилготой байсан бөгөөд vvнийгээ гvйцэлдvvлж Хубилай хааны удам Тогтобухаг 1439 онд бvх Монголын их хаан өргөмжилж Тайсун гэж цолложээ.

Тайсун хаан Ойрадын Тогоон тайшийн хvv Эсэн тайшийг тушаалд томилж улс төр, цэргийн хэргийг хамааруулав. Өөрөө Монгол улсын зvvн хэсгийг, Эсэн Ойрадын дөрвөн аймгийг захирч байлаа. Энэ vед Урианхай болон Хамил аймгийн нутаг нь Мин улсын сонирхлыг татсан маргаантай газар нутаг байсан юм. Батлан хамгаалах, өрнө дорнын харилцааны чухал боомт болох эдгээр газар нутгаа өөрсдийн бvрэн захиргаандаа оруулах нь Монголын хаан тайш нарын гол зорилго болж байсан байна. Тэд урианхай, хорчин, онниуд зэрэг Мин улстай шууд хиллэдэг аймгийн нутгаа хамгаалах арга хэмжээ авч байжээ. Монголын хаан, тайш нар зvvн хэсгээ ийнхvv батжуулан байгаа нь Мин улсад таатай санагдсангvй. Иймээс Мин улс Монголыг улс төр, эдийн засгийн талаар хааж боох бодлого баримтлах болжээ.

Энэ vед монголын төр зvvн тийшээ  Зvрчид, баруун тийш Хамил, умар зvг Енисей мөрөн, өмнө зvг Цагаан хэрэм хvртэлх нутгийг захирч байжээ. Энэ нь улс орноо нэгтгэх гэсэн зорилгын төлөө хамтран тэмцсэний vр дvн байлаа. 1452 оноос Тайсун хаан, Эсэн тайш хоёрын дунд хаан ширээ залгамжлах хvvхдийг тодруулах асуудлаас болж зөрчил vvсчээ. Тайсун хаан бага хатнаасаа төрсөн  Молоныг сонгож байсан бол, Эсэн тайш Тайсуны их хатан, өөрийн эгчээс төрсөн Абадиныг сонгож байжээ. 1452 онд Эсэн тайш Тайсун хааныг гэнэдvvлэн довтлоход тэрбээр Хэрлэний зvг зугатаж өөрийн бага хатан байгаад буцаагдсан Алтжингийн аав горлос аймгийн ноён Цэвдэнгийнд очжээ. Гэтэл Цэвдэн ноён,

“Алтай ханы ард, урьд халуун билээ
Эдvгээ яахин хvйтэн болов?
Алтгана охины минь өвөр урьд хvйтэн билээ
Одоо яахин халуун болов?
Өвсгvй гэж нvvсэн нутагт буудаг буюу
Өнгөгvй гэж гээсэн эмийг авдаг буюу”
гэж ёжлоод хааныг хоёр хамгаалагчтай нь хамт хороожээ.

Тайсун хааныг vгvй болсны дараа тvvний дvv Агваржин ноён хаан болохыг хvссэн ч Ойрадуудын дэмжлэгийг авч чадсангvй. Тvvнийг Ойрадууд “Өөрийн төрлийг эс санасан хvн манай төрлийг санана уу? Өөрийн төрөө эс санасан хvн манай төрийг санана уу? Өөрийн нэрээ эс санасан хvн манай нэрийг санана уу? Өөрийн галдаа ус хийж манай галд тос хийлээ. Энэ хэнд сайн жонон бэ?” гэж байжээ. Ингээд Агваржинг  хаанд өргөмжлөх чуулган хуурамчаар зарлаж тvvнийг хороожээ. ”Ноёдын vхэл чуулганд, нохойн vхэл ганд” гэдэг vг энэ vеэс  vvсчээ.

Эсэн бvх эрхийг гартаа төвлөрvvлснээр төрийн хямрал намжиж, монголчуудын хvч бага боловч өсч хэсэг хугацаанд тайван байдлыг олов.
Эсэн тайш хэд хэдэн удаа Хятадад элч илгээж эдийн засаг худалдааны харилцаа тоггоохыг оролдсон боловч бvтсэнгvйд 1449 онд Хятадын эсрэг довтолжээ. Мин улсын Ин зvн хаан өөрийн биеэр цэрэг авч эсэргvvцэн байлдсан боловч ялагдан монголчуудад олзлогдсон байна. Тэрхvv явдлыг тvvхэнд тулалдаан болсон газрынх нь нэрээр Тvмогийн хэрэг гэж тэмдэглэдэг.

Олзолсон хаанаа барьцаалан Эсэн хятадад улс төрийн дарамт vзvvлэн, худалдаа эдийн засгийн талаар буулт хийлгэхийг оролдсон боловч Хятадууд шинэ хаан өргөмжлөөд шаардлагыг хvлээж авсангvй. Хуучин хааныг нь болзолтойгоор буцааж өгсний дараа хэсэг хугацаанд хоёр талын харилцаа тайван болжээ.

Эсэн тайш 1453 онд өөрийгөө хаанд өргөжилжээ. Гэвч төрийн эрх мэдэл булаацалдсан ноёдын зэвсэгт бослого гарч 1454 онд Эсэн амь vрэгджээ. Эсэнгийн ноёрхол эцэс болсны дараа Ойрадын сvр хvчин буурч Зvvн Монгол сэргэх хандлагатай болж ирсэн байна.

 

 


Бичсэн: khorolsuren | цаг: 15:22 | Хичээлийн лекцүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Сайн болжээв Амжилт хүсьев
Бичсэн: Зочин цаг: 22:40, 2023-04-25 | Холбоос | |


sain bolson bn shuu ta mundag yum aa bi tom bolood yag tani shig sain lekts bichdeg hun bonoo tand amjilt husii
Бичсэн: shinechimeg цаг: 21:14, 2015-04-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax