Лекц №2
Сэдэв: Ураг төрлийн байгууллын үеийн Монгол орон
/МЭӨ800000-МЭӨ1000 жил/
Чулуун зэвсгийн vе МЭӨ 800000–МЭӨ 3000 жил Махаа чулуугаар огтолж, ан амьтнаа чулуугаар намнана
Энэ vеэс эртний хvн байгалийн амьтан байхаа больж
|
Хуучин чулуун зэвсгийн vе МЭӨ 800000-15000 жил
(Палеолитын vе)
Энэ vед хамаарах бууц суурин одоо хаана хаана байна?
Палеолитын vе нь Монгол орны хувьд МЭӨ 800000 жилийн тэртээгээс эхэлж МЭӨ 15000 жил хvртэл vргэлжилжээ. Дотроо хэд хэдэн vе шатанд хуваагддаг бөгөөд тухайлбал доод палеолитын vе 800000-100000 жил, дунд палеолитын vе 100000-40000 жил, дээд палеолитын vе 40000-15000 жилд хамаардаг байна. Хуучин чулуун зэвсгийн vед хамаарах олон дурсгалт газар манай улсын нутаг дэвсгэрт байгааг эрдэмтэн судлаачид нээн илрvvлжээ. Эдгээрээс хамгийн эртнийх нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын Уран хайрхан уулын орчим Нарийн голын хөндийгөөс олдсон бvлэг дурсгал юм. Эндээс эртний хvний амьдарч байсан 47 бууц суурин олж илрvvлсний 12 нь доод палеолитын vед хамаарч байна. Мөн Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуйн дурсгал нь хуучин чулуун зэвсгийн vеийн хамгийн сайн судлагдсан том дурсгалд тооцогддог юм. Цагаан агуйд одоогоос 750000 орчим жилийн тэртээ хvн амьдарч байсныг малтлага судалгааны явцад илрvvлсэн олон баримтуудыг нарийвчлан шинжилж тогтоожээ. Vvнээс гадна Өмнөговь, Ховд, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Баян-Өлгий зэрэг олон аймгийн нутгаас хуучин чулуун зэвсгийн доод vеийн бууц суурин олдоод байна. Харин хvvхдvvд та нарын амьдарч буй нутаг оронд энэ төрлийн дурсгал байдаг уу? Энэ бvх дурсгал нь хэдэн арав, хэдэн зуун мянган жилийн өмнөх тvvхийг бидэнд өгvvлж байна. Гайхалтай санагдаж байгаа биз! Энэ бол монгол хvн болж төрсөн чи бидний нэгэн бахархал билээ.
Дээр дурдсан бvх дурсгалуудаас гилбэр, мэсэн зэв олдсон бөгөөд энэ зэвсгvvдийг эртний хvн ан амьтныг цохих, ангийн олзоо цавчиж хэрчих зэргээр хэрэглэдэг байжээ. Мөн том чулуунаас хэлтэлж цуулж хийсэн хурц ирмэгтэй зузаан болон нимгэн залтас, ялтас арслан заан, хирс зэрэг аварга том амьтдын яс, модон бороохой, шийдэм зэргийг ч хэрэглэж байсан байна. Энгийн чулуу хамгийн хэрэгцээтэй багаж зэвсэг болж, хvний бvхий л хэрэгцээгээ эдгээр зэвсгээр хангаж байжээ. Ярх уулын дурсгалын судалгаагаар гилбэр болон vзvvрт мэсэн зэвсэг vйлдэгчид нь өрнө зvгийн палеолитын хvний нэгэн адил чулууг засаж, тvvгээр хоёр талаас нь янзалж ирлэсэн зэвсэг хийх өөрийн тогтсон арга барилтай байсныг тогтоожээ.
Энэ vед хvн хөдөлмөрийн vйл ажиллагаа, дадлага туршлага нэн ядуу байсан тул хамтран хөдөлмөрлөх, багаж зэвсгээ хамтран хэрэглэх шаардлага гарч иржээ. Том амьтад, тэр тусмаа сvрэг амьтдыг агнах боломжгvй байсан тул хvчээ нэгтгэж гөрөөлөх хэрэгтэй байлаа. Дөрөвдөгч галавын vед дэлхий нийтээр мөстлөг эхэлж хvйтэрч байсан боловч манай орны төв, өмнөд, дорнод хэсэгт одоогийнхоос чийглэг, урин дулаан, бороо их ордог байжээ. Ийм таатай нөхцөлд амьдарч байсан арслан заан, савагт хирс, зэрлэг vхэр, адуу, буга, тэмээ, янгир зэрэг амьтдыг олуулаа хvч хавсран өндөр эрэг, уулын хавцал, жалга, ганга, ухсан нvх, намаг зэрэгт шахан унагах аргаар агнадаг байжээ. Vvнээс гадна vр жимс зэрэг ургамлын төрлийн зvйлийг тvvх нь хvмvvсийн аж амьдралд чухал vvрэгтэй байжээ.
Энэ vеийн хvмvvс гал гаргаж хэрэглэж сурсан нь хvний хөгжлийн хамгийн чухал vйл явдал болсон бөгөөд эмэгтэйчvvдэд гал голомтоо сахих чухал vvрэг нэмэгджээ. Эхэндээ хvн галт уулын дэлбэрэлт, ойн болон тал газрын тvймэр, аянга цахилгаанаас шатсан модны галыг ашиглаж байсан бол сvvлдээ цахиур цахих болон vрэлтийн аргаар галыг хэрэгцээтэй vедээ модноос гаргаж чаддаг болсон байна. Галын ачаар хvн оромж сууцаа дулаацуулах, гэрэлтvvлэх, араатан амьтдыг айлган, биеэ хамгаалж чадах болсон төдийгvй ан амьтдыг бvслэн хөөж авлахдаа хэрэглэх болжээ. Мөн галтай болсны vр дvнд ангийн махаа болгож иддэг болсон нь хvний бие бялдрын өсөлтийг тvргэтгэхэд чухал нөлөө vзvvлжээ.
Хvн ингэж орчин vеийн хvний төрхтэй болж чулуун багаж зэвсэг нь сайжирч, ангийн арьсыг чулуун хусуур, хянгар зэргээр элдэж зөөлрvvлэн ойр зуурын хувцас хийх болсон байна. Цаг агаар нэгэнт сэрvvн болсон тул байгалийн бэлэн оромж агуй хонгил, хадны нөмрийг нар салхи, бороо цаснаас хамгаалах чулуун хана босгох, ан гөрөөний арьс ширээр онгорхой цоорхойг битvvлэх, сууцны шаланд өвс хагд, амьтны арьс дэвсэх зэргээр засаж янзлан амьдрах болсон байна.
Энэ vед хамтын хөдөлмөр, vйл ажиллагааны vр дvнд нэгэнт бий болсон хvй нэгдлийн анхны хамтлаг улам бэхжиж, нийгмийн шинэ vзэгдэл болох овгийн хvй нэгдлийн шатанд аажмаар дэвшсэн байна.
Палеолитын vеийн төгсгөлд хvний бие бялдарт чухал өөрчлөлт гарсан нь, гавлын яс томорч, хэл ярианы эрхтэн өөрчлөгдөн одоогийнхтой адил болж орчин vеийн хvн (Homo sapiens) бий болсон юм. Энэ бол хvний хөгжлийн гайхалтай vеvдийн нэг нь юм шvv.
Ингэснээр чулуун багаж зэвсгийг цуулах ба сэтлэн ирлэх шинэ арга барилаар хийдэг болсон бөгөөд энэ нь тэр vеийн хvний vйл ажиллагаанд гарсан шинэ оньсон арга байжээ. Мөн огтлох, цоолох, зvсэхэд зориулсан хөнгөн багаж зэвсэг нь ясан, модон бариултай болсон байна.
Эмэгтэйчvvд vр хvvхдээ асарч бойжуулах, гал голомтоо сахих, гэр орны аж ахуйг хөтлөх нийгмийн амьдралд голлох vvрэг гvйцэтгэж байжээ. Ингэснээр эхийн эрхт овог бий болж улмаар анхны хvй нэгдэл vvсчээ. Овгийн байгууллын нэг чухал шинж нь эхийн эрхт ёсны эхний vед бvлгээрээ гэр бvл болж байсныг хязгаарлан харь овгоос бэр богтлох, харь овогт хvргэн орох ёс vvссэн явдал юм. Нийгмийн харилцаа нь хамтын хөдөлмөр дээр тулгуурласан нийтийн өмч бvхий харилцаа урьдын адил vргэлжилж, овгийн дотор эрэгтэй, эмэгтэй хөгшин, залуу аль нь ч бусдаас илvv эрх мэдэлгvй бvгд тэгш эрхтэй аж төрж байсан байна.
Палеолитын vед Төв Азийн өргөн уудам нутаг дэвсгэр дээр эртний хvмvvс байгаль цаг уурын өөрчлөлт, ан амьтдын хөдөлгөөнийг даган, унд устай, нөмөр нөөлөг газар бараадан нvvдэллэн амьдарч чулуун зэвсгийн нийтлэг соёлыг бvрдvvлж байжээ.
Дунд чулуун зэвсгийн vе МЭӨ 15000-8000 жил
(Мезолитийн vе)
Vхэр хөтөлсөн хvнийг хадны зурагт дvрсэлсэн байдаг.
Мезолитийн vе нь 15000 жилийн тэртээгээс эхэлж 8000 жил хvртэлх хугацааг хамарна. Энэ нь палеолитоос неолитийн vед шилжих шилжилтийн зурвас vе болно.
Эртний энэхvv тvvхийг уншин судалж байхдаа цаг хугацаа өнгөрөх тусам хvн аажмаар хувьсан өөрчлөгдөж, хөгжлийн дээд, нарийн vе рvv тэмvvлсээр ирснийг анзааран ойлгох болно.
7000 орчим жил vргэлжилсэн дунд чулуун зэвсгийн vед амьдарч байсан хvмvvсийн ул мөр, бvтээсэн дурсгалууд Дорнод аймгийн Халх гол сумын Хэрээ уул, Чойбалсан хотын орчимХэрлэн голынбаруун эрэг, Баянхонгор аймгийн Чихэн агуй,Хэнтий аймгийн Рашаан хад, Өмнөговь аймгийн Баруун, Зvvн хайрхан уул, тvvнчлэн Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Дундговь, Сvхбаатар аймгийн зарим газраас илэрсэн байдаг юм. Чихэн агуйн дурсгал ньчулуун зэвсгийн гурван vеийн дурсгалыг хадгалсан, урт удаан хугацааны турш эртний хvн амьдарч байсан суурин юм.
Энэ vед Умард Ази, Өрнөд ба Дорнод Европод тvрж орсон их мөстлөгийн vенэгэнт дуусаж цаг агаар эрс зөөлөрч УмардАзийн их ойт бvс, Төв Азийн байгаль газар зvйн байдал, амьтан ургамлын аймаг орчин vеийн төрхийг олсон байна.
Байгаль газар зvйн байдал өөрчлөгдөхийн зэрэгцээ чулуун зэвсэг хийх арга барил цаашид улам сайжирч дээд палеолитын vеийн зэвсгийн хамт ур хийц сайтай бичил чулуун зэвсэг хийх явдал маш тvгээмэл болжээ
Дээр дурьдсан газруудаас олдсон дурсгалыг судлаад мезолитын vед хvмvvс нvvдэллэн амьдрах болсон хийгээд чулуун зэвсэг хийх арга нь урьдынхаас илvv сайжирсан зэргийг олж тогтоожээ. Шинэ газар нутаг эзэмшихтэй холбогдож хуучин овог задрах, шинээр овог vvсэх зэрэг хvй нэгдлийн бvтцэд өөрчлөлт гарснаас гадна, нум сум, модон эдлэл хийх тусгай зэвсэг бий болсон нь агнуурын ажлыг ихэд хөнгөвчилжээ.
Энэ vед Умард Ази, Өрнөд ба Дорнод Европт тvрж орсон их мөстлөгийн vе нэгэнт дуусаж, цаг агаар дулаарч, Төв Азийн газар зvй, амьтан, ургамлын аймаг орчин vеийн төрхийг олсон байна. Мезолитын vед хvний эдийн болон оюуны соёл, аж ахуйд өөрчлөлт гарч хvн байгалийн бэлэн бvтээгдэхvvнийг эзэмшихээс гадна газар тариалан, мал аж ахуй буюу vйлдвэрлэх аж ахуйд дэвшин орох эх суурийг тавьсан байна. Монгол оронд мал аж ахуй vvсч бий болсон тvvхийг өгvvлдэг нэгэн зураг Увс аймгийн Сагил сумын Можоогийн хаданд бий. Хvн vхэр хөтлөөд явж байгааг зурагт дvрсэлсэн байдаг.
Хvрэл зэвсгийн vе МЭӨ 3000-1000 жил Манай нутгаас 500 гаруй дөрвөлжин булшийг малтан судлаад байна Чулуун зэвсгийн сvvл vеэс хvмvvс анх зэс хэмээх металтай танилцаж, чулууг бодвол багаж зэвсэг хийхэд илvv тохиромжтой бас хялбар, давуу болохыг ухаарч мэдсэн байна. Гэвч зэсээр хийсэн зэр зэвсэг нь уян харимхай, төдийлөн бат бөх биш байсан учраас өөр металлыг эрж хайж эхэлжээ. Эцэст нь хvссэн зvйлээ олсон нь хvрэл хэмээх металл байлаа. Хvрлийн найрлагад зэс 90 хувь, цагаан тугалга 10 хувь ордог бөгөөд цэвэр зэс 1083 хэмийн дулаанд хайлдаг бол бага зэргийн цагаан тугалгатай хольж хvрэл болгоход 960 хэмийн дулаан шаарддаг ажээ. Ийнхvv эртний хvмvvс хvрлээр эдлэл, зэр зэвсэг хийж аж амьдралдаа хэрэглэж сурсан учраас энэ vеийг хvрэл зэвсгийн vе гэж нэрлэдэг. Хvрлийн vе МЭӨ 3000- МЭӨ 1000 жил хvртэл vргэлжилжээ. Манай улсын Сvхбаатар аймгийн Дарьганга сумын Ар голын эрэг, Өмнөговь аймгийн Манлай сумын Бага Өлзийтийн Лха, Ханбогд сумын нутаг Оюу толгой зэрэг газар хvдэр хайлуулж байсан ор мөр бий. Мөн Хэнтий аймгийн Биндэр, Цэнхэрмандал сумдын нутагт малтсан хvрэл зэвсгийн vеийн булшнаас зэс, хvрэл хайлуулдаг чулуун сав, хvрлээр хийсэн янз бvрийн эдлэл: сvх, ооль, хутга, зэв, дуулга, амгай, зуузай, тогоо, шөвөг, хуруувч, товруу даруулга зэрэг олджээ. Хvрлийн vеэс мал аж ахуй голлон эрхлэх болжээ. Овгийн байгуулал задарч аймгийн холбоо vvсч, эдгээрийн дунд эд хөрөнгө, хvч чадлаараа бусдаас илvv ноёлогч аймгууд товойн гарч ирсэн байна. Хvvхдvvд ээ! Одоо хамтдаа хvрэл зэвсгийн vеийн хvмvvсийн бvтээсэн дурсгалуудтай танилцая.
Улаан зосон зураг
Хvрэл болон төмөр зэвсгийн тvрvv vеийн тvvхэнд холбогдох дурсгалын нэг нь хиргисvvр юм. Энэ нь манай орны төв болон баруун зvгийн нутгаар их тархсан байдаг. Гадна хэлбэр нь ихэвчлэн төвдөө овоолсон чулуун дараас, тvvнийг тойруулсан дугуй ба дөрвөлжин хvрээ бvхий байгууламж юм. Хиргисvvрийн хvрээний эргэн тойронд дагуул хэмээн нэрлэдэг жижиг чулуун байгууламжууд байдаг. Хиргисvvр нь ихэвчлэн тахилга мөргөлийн зориулалттай байдаг бөгөөд цөөн тохиолдолд оршуулга байдаг. Монгол нутаг дахь олон тооны, олон хэлбэрийн хиргисvvрvvдээс цөөхнийг малтан судлаад байгаа бөгөөд малтлага судалгааны явцад ваар савны хагархай, малын яс, хvрэл цагираг зэрэг зvйлс олддог. |
Төмөр зэвсгийн vе МЭӨ I мянган жилээс МЭӨ III зуун Олон зууны тэртээх булш бунхан нь тухайн vеийн хvмvvсийн эдэлж хэрэглэж байсан зvйлс, зан заншил, ахуй амьдралыг тодруулж, тэр vеийн тvvхийг судлан шинжлэхэд хамгийн гол эх сурвалж болдог.
Энэ vеийн булшнаас төмөр алхан зээтvv, анжис, чинжаал хутга, саадагны гох зэрэг зэр зэвсэг бусад эд зvйлс олджээ. Төмөр зэвсгийн vед Монгол нутагт амьдарч байсан хvмvvсийн аж ахуй, нийгэм соёлын амьдралыг тодруулан судлах нэгэн цогцолбор дурсгал нь Чандмань уулын булш юм. Эдгээр булш нь МЭӨ VII-III зууны vед холбогдох бөгөөд малтан судлах ажлыг 1972-1974, 1981 онд гvйцэтгэсэн байна. Энэ хугацаанд нийт 80 гаруй булш шинжлэн судалсны 60 орчим нь төмөр зэвсгийн эхэн vед холбогджээ. Чандмань уулын булшнаас олдсон эд өлгийн зvйлсийг зэр зэвсэг, хөдөлмөрийн багаж, элдэв тоног хэрэгсэл, гоёл чимэглэл, сав суулга хэмээн ангилан vздэг. Зэр зэвсэг, гоёл чимэглэлийн зvйлс нь өргөн уудам нутагт нийтлэг тархсан байхад хөдөлмөрийн багаж зэвсэг, ахуйн хэрэгцээний сав суулга мэтийн зvйлс орон нутгийн онцлог шинжийг агуулсан байжээ. Чандмань уулын булшинд нас барсан хvний бvсэлхий орчмоос хутга олддог. Мөн хvрэл болон төмөр зэвсгийн эхэн vеийн буган хөшөөний ар, өвөр, баруун, зvvн хажуугийн аль нэгэнд нь чичлvvр хутга дvрсэлсэн нь олонтаа тохиолддог билээ. Иймээс тэр vеийн чандманьчууд чичлvvр хутгыг ширэн буюу ширлэсэн модон хуйнд хийж бvснээсээ зvvдэг байжээ.
Хvрэл болон төмөр зэвсгийн эхэн vеийн чимэглэх урлагийн чухал төрөл нь хээ угалз байжээ. Геометр, амьтан, бэлгэдлийн гэсэн гурван төрлийн хээ угалз, амьтны загварт урлагтай зэрэгцэн харилцан бие биедээ нөлөөлөн хөгжиж иржээ. Төмөр зэвсэг vйлдвэрлэлд нэвтэрч, нvvдлийн мал аж ахуй цаашид боловсрон хөгжсөнөөр тэдний эдийн болон оюуны соёлд ихээхэн өөрчлөлт гарсан бөгөөд монголын нvvдэлчдийн соёл урлаг энэ vед хөгжлийн нэлээд өндөр тvвшинд хvрсэн байна. Ийнхvv эртний хvмvvс төмрийг нээн олж, багаж зэвсэг хийж ахуй амьдралдаа хэрэглэх болсон цаг vе нь хvн төрөлхтөний тvvхэнд чухал vед тооцогддог юм. Хvvхдvvд ээ! Чулуу, зэс, хvрэл, төмөр гэсэн энэ vгс, энэ дараалал бvхэлдээ хvн төрөлхтөний тvvхийг илэрхийлэх, ямар гvн утга учиртай vгс болохыг одоо та нар мэддэг боллоо. |