Лекц № 1
Сэдэв: Монголын түүхийн судлах зүйл, судалгааны арга, үечлэл, судалсны ач холбогдол
Агуулга:
• Түүхийн шинжлэх ухаан
• Монголын түүхийн судлах зүйл
• Судалгааны арга
• Судалсны ач холбогдол
• Монголын түүхийн үечлэл
ТҮҮХ ГЭЖ ЮУ ВЭ?
Хүний нийгмийн өнгөрсөн болон одоогийн үеийн тухай тодорхой хэлбэр, орон зай, цаг хугацааны өөрчлөлтийн хүрээн дэхь нийгмийн хөгжлийн зүй тогтлын тухай шинжлэх ухаан юм.
• Түүхийн шинжлэх ухаан нь:
• Дэлхийн 2000 шахам шинжлэх ухааны нэг
• Маш эртний шинжлэх ухаан
• Түүх нь социологи, сэтгэл судлал, философи, эрх зүй, улс төр судлал, эдийн засгийн ухаан, хэл шинжлэл, утга зохиол зэрэг шинжлэх ухаануудтай нягт холбоотой.
Эдгээр шинжлэх ухаанаас ялгаатай нь нийгмийн хөгжлийн үйл явцыг бүхэлд нь түүхчлэн авч үзэж, нийгмийн амьдралын үзэгдлүүдийг нэгдмэл цогц байдлаар, түүний бүхий л талыг эдийн засаг, улс төр, соёл, ахуй г.м харилцан холбоо, харилцан нөлөөлөлд нь авч судалдгаараа ялгаатай.
Монголын түүхийн судлах зүйл
Монголын түүхийн хичээлээр Монгол улсын эрт, эдүгээгийн нутаг дэвсгэр дээр анх ураг төрлийн байгуулал үүсэж тогтсон үеэс өнөөг хүртэл оршин аж төрж ирсэн хүн ардын амьдрал, тэмцлийн түүхийг судална.
• Үүнд:
• Монгол нутагт хүн хэрхэн үүссэн, угсаа гарал
• Төр ёс хэрхэн үүсэж, хөгжиж ирсэн үйл явц
• Улс төрийн харилцааны өрнөл, хөгжил түүнд улс төрийн зүтгэлтнүүдийн гүйцэтгэсэн үүрэг
• Монгол хүний хөгжлийн түүхэн хандлага, нийгмийн бүтэц, давхраажлын хөгжил
• Монголчуудын аж ахуй, эдийн засгийн хөгжил дэвшилд гарсан хувьсал өөрчлөлт
• Уламжлалт соёл, шашин шүтлэгийн түүхэн хөгжил, хандлага
• Монгол төрийн гадаад бодлогын үүсэл, хөгжил
• Дэлхий дахины болон Төв Азийн түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг
• Түүхийн хавсрага шинжлэх ухаан
• Он тооллыг судлах - хронологи
• Гар бичмэл, эртний бичгийн дурсгалуудыг судалдаг- палеографи
• Түүхэн баримт, гэрээ хэлэлцээр зэргийг судалдаг- дипломатика
• Зоос, одон, медаль, мөнгөний системийг судалдаг- нумизматика
• Хэмжүүрийн системийг судалдаг- метрологи
• Улс орон хотуудын сүлдийг судалдаг- геральдик
• Хэвлэл түүний түүхийг судалдаг- сфрагистик
• Бичээс судалдаг-эпиграфи
• Овог, хотуудын гарал үүслийг судалдаг-генеалоги
• Газар зүйн нэр томьёоны гарал үүслийг судалдаг- топонимик
• Орон нутгийн түүхийг судалдаг- орон нутаг судлал
• Монголын түүхийг судлах судалгааны аргууд
• Тоо баримт цуглуулах арга
• Индукци дедукци
• Ажиглах арга
• Харьцуулах арга
• Статистик арга
• Археологийн судалгааны арга
• Ярилцлага, анкетын арга
Монголын түүхийг судалсны ач холбогдол
1. Танин мэдэхүйн ач холбогдолтой.
• Тодорхой мэдлэг олгох – Монголчуудын угсаа гарваль, нүүдлийн соёл иргэншил, төр, нийгэм, соёл, иргэн бүс нутгийн онцлог, улс төрий зүтгэлтнүүд, түүхэн бие хүн, нийгмийн харилцаөны түүхэн хэв шинж, соёл шинжлэх ухаан, гадаад харилцаа зэргийн талаар
• Чадвар – Монголын түүхийг судалж мэдсэнээр өнөөдрийн цаг үед дүгнэлт хийж, ирээдүйгээ зөв төсөөлж чаддаг, аливаа асуудалд хандахдаа өчигдөр, өнөөдөр, маргаашийн 3 цагийн хэлхээнд авч үздэг чадвартай болгох
• Хандлага - Монголын түүхийн хичээлээр эзэмшсэн мэдлэг чадварт тулгуурлан асуудалд шинжлэх ухааны үндэстэй хандах,уламжлал, ёс заншлаа дээдлэх, даяаршлын эринд эх орныхоо тусгаар тогтнол, монгол хэл, үндэсний бичиг, соёл иргэншлээ дээдлэн үздэг хандлагыг төлөвшүүлнэ.
2. Судалгаа эрдэм шинжилгээний ач холбогдолтой
тодорхой сэдвээр нарийвчилсан судалгаа хийх
3.Нийгмийн амьдралд ухамсартай оролцож, аливаа асуудалд зөв сонголт хийх бололцоог олгодог.
4. Хүмүүжлийн нөлөө үзүүлдэг.
эх оронч болон үндэсний үзэл, бусад улс түмнийг хүндэтгэх үзэл зэрэг иргэнлэг чанарыг төлөвшүүлэх
Түүхээс сурдаггүй хүмүүнийг
Түүхий хүү хэмээмой
түүхий хүүгийн духан дээр
Түүх хавдтал цоходмой
Монголын түүхийн үечлэл
Түүхийн шинжлэх ухаанд түүний хөгжлийг үечлэх асуудал чухал байр суурь эзэлдэг.
Оросын эрдэмтэн Е.М Жуков “ Түүхийн шинжлэх ухаан нь үечлэлгүйгээр оршин тогтнож үл чадна.”
Түүхийг үечлэх нь түүний үе тус бүрийн онцлог шинжүүдийг нээн гаргаж, танин мэдэж, түүгээрээ дамжуулан судалж байгаа болон танин мэдэх гэж буй зүйлийн мөн чанарт нэвтрэн орох боломжийг бүрдүүлдэг.
Ураг төрлийн байгууллын үехүй нэгдлийн байгуулал
Одоогоос 750000 жилийн тэртээгээс МЭӨ III зуун хүртэлх хугацааг хамарна.
А. Археологийн үечлэл хэмжүүр-багаж зэвсэг
• Хуучин чулууны үе Палеолет- эртний грекийн “палайс – эртний хуучин”, литос- чулуу
800000-12000 жилийг хамарна. Энэ үеийг дотор нь:
Доод 800000-100000,
дунд -@00-40000,
дээд 00-15000 гэж 3 шатанд хуваана.
• Дунд чулууны үе Мезолит- “мезо”-дунд, лито- чулуу 15000-8000 жилийг хамарна.
• Шинэ чулуун зэвсгийн үе Неолит – “нео- шинэ, лито- чулуу” 8000-4000,3000 жилийг хамарна.
• Зэс-чулуун зэвсгийн үе буюу энеолит хэмээх угтвар үеийг туулж хүрэл зэвсгийн үед шилжин орсон.
• Хүрлийн үе МЭӨ III дахь мянган жилээс I дэхь мянган жил хүртэлх хугацааг хамарна.
• Төмрийн үе МЭӨ I дэхь мянган жилээс МЭӨ III зуун хүртэлх хугацааг хамарна.
• 2. Монголын эртний улсуудын үе
Хүннү гүрэн байгуулагдсан цагаас Их Монгол улс байгуулагдах үе хүртэлх үе буюу МЭӨ III зуунаас МЭ ХIII зуун хүртэлх үеийг хамарна.
• Хүннү МЭӨ 209-МЭ93 он
• Сяньби Сүмбэ МЭ I- МЭ III зуун
• Моюн, Тоба МЭ IV-МЭ V
• Жужаан Монгол Нирун МЭ 402-555 он
• Түрэг улс МЭ 552-745 он
• Уйгар улс МЭ 745-840 он
• Киргис МЭ 840 онд Уйгарыг мөхөөсөн.
• Кидан МЭ 901-1125
3.Их Монгол Улсын болон Монгол гүрний үе XIII- XIV зууныг хамарна.
4.Улс төрийн бутралын үе XV – XVII зуун
5.Манжийн эрхшээлийн үеийн Монгол XVIII –XIX зуун
1636 онд Өвөрмонгол, 1691 онд Халх Монгол, 1755 онд Баруун Монгол тус тус Манжийн эрхшээлд орж 1911 он хүртэл түүний захиргаанд явжээ.
6. Олноо өргөгдсөн Монгол улсын үе 911-1919 он
7. 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал түүний дараах үе 921 оны 07 сараас 1980-иад оны дунд үе хүртэлх хугацааг хамарна.
8. Өөрчлөлт шинэчлэлийн үе 980-иад оны дунд үеэс одоог хүртэл
а. Өөрчлөн байгуулалтын үе
б. Өөрчлөлт шинэчлэлийн үе 1989,1990-ээд оны зааг үеэс эхэлнэ.