Лекц № 4
Сэдэв: Түрэг, Уйгар, Киргис, Кядан улс, тэдгээрийн угсаа гарал, соёл зан заншил, аж ахуй, нийгмийн байгуулал
Тvрэгийн хаант улс МЭ YI-VIII зуун
Өнөөгийн Монгол Улсын нутагт дэвсгэрт нэгэн цагт төр улсаа байгуулан оршин тогтнож байсан Тvрэг угсаатнууд тvvх соёлын олон гайхалтай дурсгалыг vлдээсэн билээ. МЭ VI-VIII зуунд Төв Азид хаант улсаа байгуулан оршин тогтнож байсан энэхvv Тvрэгийн хаант улсын тvvх та нарын сонирхлыг татах нь эргэлзээгvй ээ.
Тvрэгvvд Хvннvгийн бvрэлдэхvvний нэг аймаг байжээ. Тэдний өвөг дээдэс Нанхиад, Хvннv, Тугухунь, Сяньби нарын улсын захиргаанд харъяалагдан явсаар 400-аад оны vед хvч мөхөсдөн Турфаны хотгорт ирж нутаглажээ. 460 онд Жужан нарын захиргаанд орж Алтайн өвөр биеэр нутаглах болж энэ vеэс Тvрэг гэж нэрлэгдэх болсон байна. Тэднийг хуучин нэрлэж байсан Ашина хэмээх нэр нь ноёлох овгийн нэр болон vлджээ.
Тvрэг угсаатны гарал vvсэл, нутаглаж байсан газар орны талаар Хятадын тvvх судрын нэгэн домогт, Тvрэгийн өвөг дээдэс Хvннvгийн тусгай нэг аймаг бөгөөд Сихай буюу Баруун тэнгисээс өрнө зvгт нутаглаж байжээ. Хөрш аймаг нь тэднийг довтлон сөнөөснөөр арваад настай ганц хөвгvvн амьд vлдсэн бөгөөд цэргvvд тvvнийг бага болохоор нь өрөвдөн, алалгvй хөл гарыг нь огтчин намагт орхисон ажээ. Нэгэн өлөгчин чоно тvvнийг олж махаар тэжээн өсгөөд улмаар тэд арван хvvтэй болжээ. Тэдний vр удам олон аймаг болон өсч vржсэний дотор Ашина гэгч авьяас чадлаараа шалгаран овог аймгаа захирах болсон бөгөөд овог нь тvvний нэрийг авч Ашина гэж нэрлэх болжээ. Хожим тэдний vр хойч уулын хавцлаас гарч Жужанд захирагдан төмрөөр алба барих болж Алтайн өмнө биед суурьших болсон тухай өгvvлжээ.
Хvvхдvvд ээ! Манай оронд Тvрэгийн vетэй холбогдох тайлга тахилгын онгон, гэрэлт хөшөө, булш, хvн чулуу зэрэг дурсгал олноор хадгалагдан vлдсэн байдаг юм. Орхон, Туул, Хэрлэн, Тамир, Хануй, Хvнvй, Онги, Тэрх зэрэг төв нутгийн томоохон гол мөрний гол дагуй хvн чулуут тахилгын онгонууд олон тоотой бий. Тvрэгийн vеийн булш олон тоогоор олддог бөгөөд хамгийн сvvлд Сонгино хайрхан уулын Баруун хайрхан уул, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Цагаанхайрхан уулнаас тус тус олджээ. Тvрэгийн vеийн булшны нэгэн онцлог зан vйл нь хvнийг дагалдуулан морь хойлголон тавьдаг ёс юм. Хvн чулуу нь эртний тvрэгvvдийн хувцас хунар, гэзэг vсний хэлбэр, эдлэл хэрэглэл, гоёл чимгийн зvйлсийг тодруулан мэдэж авах гол судлагдахуун болдог юм. Өөрөөр хэлбэл хvн чулуу нь эртний тvрэг хvний байгалийн гэрэл зураг юм. Тиймээс эдгээр гэрэл зураг бидэнд олон төрлийн мэдээлэл өгч чадах юм. Одоогоор Тvрэгийн vед холбогдох хvн чулуу 400 гаруйг бvртгээд байгаа бөгөөд энэ тоо нэмэгдэх хандлагатай.
546 онд Тvрэгийн Буман нэрт тэргvvлэгч Жужаны ноёрхлыг эсэргvvцэн боссон Тэлэ аймгийг гэнэдvvлэн цохиж өөрийн харъяанд оруулан цэрэг зэвсгийн хvчээ зузаатгасан нь Жужаны эсрэг цэрэглэн байлдаж ноёрхлоос гарах боломжийг бvрдvvлжээ. Ингээд Буман хаан Жужаны хаантай ураг барилдахаар элч илгээж тулган шаардсан нь хvчиндээ эрдэж дайн vvсгэхээр өдөөн хатгасан алхам байв. Жужаны хаан энэ явдалд ихэд хилэгнэж шууд татгалзсан хариу өгсөн нь Тvрэгийн хvчин чадлыг бодотой vнэлж чадаагvйн илрэл байв. Vvний хариуд Буман, энэ vед Хятадад тогтож байсан Баруун Вэй улсын хааны гvнжийг авч ургийн холбоо тогтоон гадаад байдлаа бэхжvvлсэн нь Жужан улсыг эвдлэн бутаргах талаар Вэй улсын баримталж ирсэн бодлоготой яв цав нийцэн, дайнд амжилт олох таатай нөхцлийг бvрдvvлсэн байна.
Тvрэг улс Жужаныг мөхөөснөөр Тvрэгийн I хаант улс байгуулагдахад ихээхэн тvлхэц болжээ. Буман болон тvvний дараагийн хаадын байлдан дагууллын vр дvнд Тvрэгийн хаант улс дорно зvг, Солонгосоос Баруун тэнгис хvртэл 10000 ли, элсэн цөлөөс Байгаль нуур хvртэл 5000-6000 ли хvрсэн өргөн уудам нутагтай болжээ. Энэ vеэс язгууртнуудын бие даах гэсэн эрмэлзэл хvчтэй болж, тэмцэл хурцдаж 582-603 оны хооронд Орхоны хөндийд төвлөрсөн Дорнод Тvрэг, Дундад Азид төвлөрсөн Баруун Тvрэгийн хаант улс болон хоёр хуваагджээ. Хятадууд ч Тvрэгийг бvрмөсөн сөнөөх бодлого явуулж байсан ажээ. Тан улсын Тайзун хаан 630 онд Тvрэгийн vлдэгдэл хvчийг цэрэг хөдөлгөн бут цохиж эрхшээлдээ оруулжээ. Тийнхvv Тvрэгvvд 50 орчим жил хятадын эрхшээлд оржээ.
Тvрэгийн ард тvмэн Тан улсын ноёрхлыг хvлцэн тэсвэрлэхгvй тусгаар тогтнолыг мөрөөдөн аятай цагийг хvлээсээр байсан нь Орхоны хөшөөний бичээст, Хамаг тvрэгийн харц иргэн өгvvлрvvн: Эл улс бөлгөө би. Эл улс маань хаана байна. Хэн дор улсуудыг дагуулнам билээ би. Хаантай улс билээ би. Ямар хаанд сэтгэл хvчээ өгнөм билээ би. Тийн хэмээгээд нанхиад хаан дор дайсан болж хуучин нутагтаа хvчийг тэжээсvгэй хэмээн нvvж эчвэй хэмээсэн vгсээр тодорхой тусгагджээ. Тэдний Хятадын эсрэг тэмцэл улам бvр эрчимжиж, удаа дараа бослого гарч байсан байна. Энэ vед тvрэгийн сурвалжит язгууртан Кутулуг, зөвлөх тvшмэл Тоньюкук нар бослого удирджээ. Энэ бослого vр дvнд хvрч, Тvрэгvvд дарлалаас чөлөөлөгджээ. 709 онд Енисейн эхийг зорьж Чик, Аз тvмнийг эзлэн аваад улмаар мэргэн Тоньюкукын удирдлагаар Киргизийг эзэлж авсан байна.
Тухайн vед Тvрэг улс хvчирхэгжин, сэргэн мандсан нь Билгэ хааны vнэнч шударга, зөөлөн сэтгэл, Көлтигин жанжны цэргийн эрдэм, Тоньюкукын эр зориг, туршлага ухаантай холбон vзэхээс өөр аргагvй билээ.
Тvрэгvvд нvvдлийн мал аж ахуй эрхэлдэг байжээ. Энэ тухай Хятадын сурвалжид тэднийг майхан, эсгий гэрт сууж өвс усны аяыг даган нэг газраас нөгөө газарт нvvдэллэдэг, мал аж ахуй, ан гөрөө эрхлэн, мах идэж айраг уух ба арьс, ноосон хувцас өмсдөг хэмээн тэмдэглэсэн байна. Тэд арилжаа наймааг овог аймгуудын хооронд төдийгvй, торгоны замаар дамжуулан хятад, Дундад Азийн улсууд, мөн тvvнчлэн Согд, Энэтхэг улсуудтай хийдэг байжээ.
Тэд өөрсдийн ахуй амьдрал, өвөрмөц онцлогт тохирсон руни бичгийг зохион хэрэглэж байсан бөгөөд энэ нь 38 vсэгтэй авианы бичиг байжээ. Одоогоор манай нутгаас 50 гаруй руни бичгийн дурсгал олдоод байна. Эдгээрийн дотор Билгэ хаан, Көлтигин, Тоньюкук, Моюунчур хаан зэрэг нэр цуутай язгууртны дурсгалд зориулсан томоохон гэрэлт хөшөөний бичээс бий. Тvрэгийн руни бичгийн дурсгал нь тусгайлан зассан гэрэлт хөшөөнөөс гадна, байгалийн хад чулуу, барилгын хананы шаваас, зоос мөнгө зэрэг зvйлст бичигдэж vлдсэн байдаг юм. Руни бичгийн дурсгал нь нvvдэлчид өөрсдийн оюун сэтгэлгээ, ур ухаанаар төр улсынхаа тvvхийг тэмдэглэн бичиж vлдээсэн биет баримт болохын хувьд эрдэм шинжилгээний онцгой ач холбогдолтой бөгөөд тvvгээр ч барахгvй эртний нvvдэлчдийн утга зохиолын vнэт өв болох юм.
Тvрэгvvд Алтайгаас анх гарахдаа газар тариалан эрхэлж байсны дээр хожим Орхоны голд төвлөн суухдаа энэхvv уламжлалаа vргэлжлvvлэх оролдлого хийж байжээ. Тухайлбал, Можо хаан Хятадаас 100000 ху vр, 3000 тариалангийн багаж зэвсэг шаардаж байсан мэдээ бий. Тvрэгийн vеийн дурсгалыг малтан судлахад тариалангийн багаж зэвсэг, сав суулга олддог юм. Гэвч нvvдлийн мал аж ахуй голлон эрхэлж, vргэлж нvvж байдгаас, дайн тулаан болон орон нутгийн байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан газар тариалан нь мал аж ахуй шиг нийтийг хамран өргөн тархаж чадаагvй юм. Тэд мөн ан гөрөөг аж ахуйн тvвшинд хийдэг байсан бөгөөд тэр vеийн булшнаас буга, янгир, хандгайн эврээр хийсэн эд эдлэл олддог нь хvнс тэжээлийн зарим хэрэгцээг ан гөрөөгөөр хангаж байсны ул мөр болно.
Эзлэгдсэн аймгуудын бослого хөдөлгөөн, дотоодын зөрчил тэмцлийн улмаас Тvрэг улс 745 онд мөхжээ.
| ||
Киргисийн хаант улсын vе IX-X зуун
Уйгурын хаант улсын ноёрхлыг мөхөөж Монгол нутагт тvр оршин тогтносон овог аймаг бол киргис нар бөгөөд тэд Төв Азийн эртний ард тvмний нэг болно. Тэд анхнаас Минусын хотгор, Енисей мөрөн төдийгvй Саяны уулсаас өмнө зvгт, Хиргис нэртэй нуурын орчмоор нутаглаж байжээ.
Киргис нь Уйгур улсад 758 онд эзлэгдэж, 80 гаруй жил болсны сvvлийн 20-иод жилд тэдний ноёрхлыг эсэргvvцэн ширvvн тэмцсэн нь амжилттай болжээ. Киргис энэ тэмцэлдээ бусад аймаг улстай холбоо тогтоосон нь ялалт байгуулахын vндэс болжээ. Тухайлбал, тэд Араб, Тvвд, Карлукуудтай харилцаа тогтоосон байна.
818 оны vед Киргисийн ноён Ажо өөрийгөө хаанд өргөмжлөв. Тvvний эх нь Тюргешээс гаралтай, эхнэр нь Тvвдийн жанжны охин байсан тул тэрээр эдгээр улс аймгийн аль алинтай нь ураг төрлийн холбоотой байжээ. Уйгурын эсрэг 20 жил дайтсаны эцэст тэдний хvчийг мохоон сулруулж чадсан бөгөөд Ажо өөрийн хvч чадалд эрдэж, Уйгурын хаанд хандан “Чиний хувь тавилан төгсчээ. Би чиний Алтан орд өргөөг чинь эзэлж, өмнө нь морио уяж, тугаа босгоно. Надтай тэмцэх хvчтэй бол хvрээд ир. Эс чадваас vтэр тонил ” хэмээн хэлvvлжээ. Ингээд Ажо Ордубалыкийг дайран эзэлж, 840 онд хаант улсаа тунхаглажээ. Уйгурын хаант улсыг мөхөөсний дараа Киргисийн гол зорилго нь Уйгурын мэдэлд байсан бvх газар нутгийг эзэмших явдал байлаа. IX зууны II хагаст Киргисvvд дорно зvгт Хар мөрний эхнээс, өрнөдөд Тэнгэр уулын зvvн бэл хvртэл газар нутгаа тэлсэн байна.
Киргисvvд мал аж ахуй, газар тариалан эрхэлж, гар урлал хөгжvvлж байв. Тан улсын тvvхэнд киргис хvн эхнэр авахдаа хэдэн зуу буюу хэдэн мянган адуу, хонийг сvй болгон барьдаг тухай тэмдэглэжээ. Киргис нар бөө мөргөлтэй, 12 жилийн он тоололтой, баяр наадмын vеэр тэмээ, морин уралдаан зохиодог байжээ. Тэд тvрэг нарын хэрэглэж байсан руни бичгийг төрийн бичиг болгон уламжилж авсан байна.
Киргисvvд Төв Азид төрт улсаа байгуулсан ч удаан оршин тогтнож чадалгvй X зууны эхээр Монгол нутгийг орхин оджээ.
Хятан гvрнийн vе X-XII зуун
Хятан хэмээх нэр анх IV зууны сvvл vеэс эхлэн судар бичигт тэмдэглэгдсэн байна.
IV зууны эцэс YII зууны эхэн болоход Хятан нар 10 аймгаас бvрдэх болсон байна. Газар нутаг нь зvvн талаараа Солонгостой, баруунаараа Кусоми нартай, урдуураа Хятадын Иньчжоу мужтай залгаж байжээ. Хятан аймгууд байлдах vедээ, ахлагч нар нь цуглан хоорондоо зөвлөдөг байжээ. Тэр цагт Хятаны том аймаг нь 3000 цэрэг, хамгийн бага аймаг нь 1000 цэрэг гаргах чадвартай байснаас vзвэл, тэдний хvчин чадал нэлээд өсч байжээ. VI зууны сvvлч болоход Хятан нар аймгийн холбооны зохион байгуулалтад орсон байна. Тэдний дундаас Дахэ аймгийн тэргvvлэгчид товойн гарч, бусад аймгаа бас харъяалдаг болжээ. Ялангуяа дайн дажны vед аймгийн холбооны тэргvvлэгч Дахэ аймгийн толгойлогч санаачлан, бусадтайгаа зөвлөлдөн цэрэг, морь татаж, нийт Хятан аймгийн аюулгvй байдлын төлөө бvх цэргийг удирддаг байжээ.
718 онд Хятаны аймгуудын холбооны тэргvvлэгч Дахэ аймгийн ахлагч Шоу Ку алагдснаар холбооны тэргvvлэгчийн эрх Яо Нян аймагт шилжсэн байна. Урьд нь Хятаны аймаг бvр өөрийн ахлагчтайгаас гадна бvх аймгийн холбооны тэргvvнийг сонгодог байв. Хятан аймгуудын холбооны тэргvvн нь 3 жилийн хугацаатай байсан бөгөөд хэрэв эл хугацаанд тэдний хvн, малд онц зовлон тахал тохиохгvй, тэргvvлэгч ноцтой осол гаргахгvй бол хугацаанаас өмнө сонгууль явуулдаггvй байж. Холбооны тэргvvний ордны өмнө бөмбөр, туг зэргийг байрлуулан тvvнд аймгийн холбооны тэргvvнийх нь хувьд хvндэтгэл vзvvлдэг байжээ.
Тэд эсгий гэрт сууж, өвс усны аясыг даган нvvдэллэж аж төрдөг байв. Хятан нар нас нөхцөгсдийн шарилыг тэргээр тээж, ууланд аваачаад, модон дээр тавьж оршуулдаг. Гурван жил болсны дараа эргэн ирж, ясыг нь тvvж бөөгнvvлээд шатаадаг заншилтай байжээ. Энэ vедээ тэд архи дарс өргөн, өвлийг өнтэй өнгөрvvлж, ан авын олзтой байлгаж хайрлагтун хэмээн мөргөл vйлддэг байсан аж. Энэ нь эцэг өвгөд, тэдний сvнс сvлдийг тахих ёсны нэг хэлбэр юм. Мөн Хятан аймгийнхан хурим хийх vедээ эсгий хувцас өмсдөг байв.
VIII зуунаас Хятаны аж ахуй нь хөгжиж, хvн ам нь өсч олон болжээ. Урьд нь тэд 10 аймагтай байсан бол IX зууны сvvлч vед 38 аймгаас бvрэлдэж байсан аж. IX зууны дунд vед Хятан аймгуудын холбооны тэргvvн болон цэрэг, морь захирагч Илигээс гадна бас Юй-Юай, Тама- Жуй-Сали зэрэг том тvшмэлийн тушаалууд буй болсон байна. Энэ бvхэн нь Хятан аймгуудын нийгмийн амьдралд мэдэгдэхvйц ахиц гарч, төр улс байгуулах нөхцөл бvрдэж байсныг харуулж байна.
Хятаны төрт улс vvссэн нь 901 онд хаанд өргөмжлөгдсөн Елюй овгийн Амбагяны vйл ажиллагаатай холбоотой юм. Амбагян Хятаны хуучин 8 аймгийг vндэс болгож Хятан улсыг байгуулан засаг захиргааны байгууллыг Умард орд, Өмнөд орд болгон хуваасан юм. Умард ордод Хятан тэргvvтэй нvvдэлчин аймгуудыг, Өмнөд ордод Хятад зэрэг суурьшмал хvн амыг тус тус захируулсан байна. Амбагян хаан Хятан улсыг бэхжvvлэх зорилгоор 921 онд хууль цааз тогтоон, тvшмэдийн зэрэг дэвийг буй болгожээ. 922 онд Диле гэгч аймгийг Хятаны хааныг дэвшvvлэн суулгах эрх баригч аймаг болгожээ. Мөн vед улсын цэргийг ерөнхийлөн захирах тушаал бий болгож, 500 мянган хvнтэй их цэргийг байгуулсан байна.
V-IX зууны vеийн Хятан аймгуудын гол аж ахуй нь мал сvрэг, ан гөрөө, газар тариалан, загас агнуур байжээ. Мөн төмрийн хvдэр хайлуулж, цутгуур хийдэг болсон нь аж ахуй, эдийн засагт тvлхэц болжээ.
Хvн ам нь нvvдэлчин болон суурьшмал иргэдээс бvрдэж байсан бөгөөд хот тосгод олныг барьж байгуулсан байжээ. Хятаны vед хамаарах хот, хэрэм, хvн чулуу, хадны бичээс гэх зэрэг дурсгал Монгол нутгаас олдсон бөгөөд эдгээр нь Дорнод аймгийн Цагаан–Овоо сумын нутагт байх Хэрлэн барс хот, Хэнтий аймгийн нутагт байдаг Баруун, Зvvн хэрэм, Өглөгчийн хэрэм зэрэг болно.
920 онд Амбагяны ач хvv Лубугу, эрдэмтэн Тулюйбу хоёр “Их бичиг”-ийг зохиосон байна. Дvрслэх урлаг, дуу хөгжим, газар зvй, анагаах ухааны мэдлэг хөгжиж ном судар бичиж, хэвлэдэг байжээ.
1118-1125 онд Алтан улс Хятадын Сvн улстай хvч хавсран довтолж 200 гаруй жил оршин тогтносон Хятан гvрнийг мөхөөжээ.